Үндэсний Дата Төв | Where Information lives...

Зуны цагийн хуваарьт өөрчлөлт орсон тухай

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 09-ний 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулах байсныг Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 08 ны өдрийн 50-р тогтоолоор хүчингүйд тооцож зуны цагийн хуваарьт шилжихгүй байхаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотойгоор мэдээллийн систем байрших үйлдлийн системийн tzdata багц 2017a (2017-02-28) хувилбар болж шинэчлэгдсэн ба хуучин дүрмийн дагуу энэ жилийн 3 сарын 24 -ны өдөр систем автоматаар цаг өөрчлөгдөхөөс өмнө тус багцийг шинэчлэх шаардлагатай. Системийн цаг зөрөх нь мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэж болзошгүй юм.

Линукс систем дээр tzdata багц шинэчлэгдсэн эсэхийг шалгах

[root@server_node_1 ~]# zdump -v Asia/Ulan_Bator | grep 2017
Asia/Ulan_Bator  Fri Mar 24 17:59:59 2017 UTC = Sat Mar 25 01:59:59 2017 ULAT isdst=0 gmtoff=28800
Asia/Ulan_Bator  Fri Mar 24 18:00:00 2017 UTC = Sat Mar 25 03:00:00 2017 ULAST isdst=1 gmtoff=32400
Asia/Ulan_Bator  Fri Sep 29 14:59:59 2017 UTC = Fri Sep 29 23:59:59 2017 ULAST isdst=1 gmtoff=32400
Asia/Ulan_Bator  Fri Sep 29 15:00:00 2017 UTC = Fri Sep 29 23:00:00 2017 ULAT isdst=0 gmtoff=28800

Хэрэв дээрх үр дүн гарч байвал 2017 онд 2 удаа цаг солигдох тухай мэдээлэл байгааг харж болно. Хэрэв 2017а хувилбарт шилжсэн бол 2017 оны мэдээлэл олдохгүй байх юм.

tzdata багцийн сүүлийн хувилбарыг https://www.iana.org/time-zones/repository/tz-link.html холбоос дээрээс татаж авна уу. "Package manager" ашиглан шинэчлэх бол

2017a хувилбар таны package manager -ийн repository -д байгаа эсэхийг шалгаарай. Жишээ нь: apt search tzdata

# red hat суурьтай үйлдлийн системүүд
yum update tzdata
# debian суурьтай үйлдлийн системүүд
apt upgrade tzdata

Үйлдлийн систем болон програм хангамжид ашиглахад зориулсан дэлхийн цагийн бүсүүдийн мэдээллийг агуулах өгөгдлийн санг “tz database”, “tzdata”, IANA (Internet Assigned Numbers Authority) цагийн бүсийн өгөгдлийн сан гэж нэрлэдэг. Энэхүү өгөгдлийн санд 1970 оноос хойших цагийн бүсүүдийн өөрчлөлтийг түүхчлэн хадгалсан байдаг. Өөрчлөлтүүдийг жилд хэд хэдэн удаа шинэчлэн өгөгдлийн сангийн шинэчилсэн хувилбарыг үүсгэдэг.

Daylight saving time (DST) дүрэмд нэр бүхий дүрмийн багцууд багтана. Дүрмийн багцад нэг болон олон тооны дүрмийн мөрүүд агуулагдана. Дүрмийн мөрөнд түүний хамаарах дүрмийн нэр, мөрдөгдөж эхлэх эхний жил, хэдий хүртэл мөрдөгдөх, тухайн жилийн аль сарын ямар өдөр, аль цагт цагийн ямар өөрчлөлт хийгдэхийг тодорхойлж өгсөн байдаг. Жишээ нь:

# Rule  NAME    FROM    TO      TYPE    IN      ON      AT      SAVE    LETTER/S
Rule    US      1918    1919    -       Mar     lastSun 2:00    1:00    D
Rule    US      1918    1919    -       Oct     lastSun 2:00    0       S
Rule    US      1942    only    -       Feb     9       2:00    1:00    W # War
Rule    US      1945    only    -       Aug     14      23:00u  1:00    P # Peace
Rule    US      1945    only    -       Sep     30      2:00    0       S
Rule    US      1967    2006    -       Oct     lastSun 2:00    0       S
Rule    US      1967    1973    -       Apr     lastSun 2:00    1:00    D
Rule    US      1974    only    -       Jan     6       2:00    1:00    D
Rule    US      1975    only    -       Feb     23      2:00    1:00    D
Rule    US      1976    1986    -       Apr     lastSun 2:00    1:00    D
Rule    US      1987    2006    -       Apr     Sun>=1  2:00    1:00    D
Rule    US      2007    max     -       Mar     Sun>=8  2:00    1:00    D
Rule    US      2007    max     -       Nov     Sun>=1  2:00    0       S
....
# Rule  NAME    FROM    TO      TYPE    IN      ON      AT      SAVE    LETTER
Rule    NYC     1920    only    -       Mar     lastSun 2:00    1:00    D
Rule    NYC     1920    only    -       Oct     lastSun 2:00    0       S
Rule    NYC     1921    1966    -       Apr     lastSun 2:00    1:00    D
Rule    NYC     1921    1954    -       Sep     lastSun 2:00    0       S
Rule    NYC     1955    1966    -       Oct     lastSun 2:00    0       S
# Zone  NAME            GMTOFF  RULES   FORMAT  [UNTIL]
Zone America/New_York   -4:56:02 -      LMT     1883 Nov 18 12:03:58
-5:00   US      E%sT    1920
-5:00   NYC     E%sT    1942
-5:00   US      E%sT    1946
-5:00   NYC     E%sT    1967
-5:00   US      E%sT

Дэлгэрэнгүй мэдээллийг https://en.wikipedia.org/wiki/Tz_database эндээс үзнэ үү.