Page 21 - 2. NSC

Basic HTML Version

• 3.6.2.1. Мэдээлэл, мэдээллийн орчин, түүний дэд бүтцэд хууль бусаар нөлөөлөх, өөрчлөх
үйлчлэлээс хамгаалснаар мэдээллийн бүрэн бүтэн байдал хангагдана.
• 3.6.2.2. Төрийн мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд үнэн, бодитой, цаг үеэ
олсон, шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн санд төвлөрүүлж, эрх бүхий этгээд
хамтран ашиглах, солилцох нөхцөлийг бүрдүүлнэ.
• 3.6.2.3. Хуулиар зөвшөөрсөн, өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд хувь хүний тухай
мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно.
• 3.6.2.4. Үндэсний мэдээллийн орчин, дэд бүтцийн эмзэг байдлыг бууруулах тогтолцоог
бүрдүүлнэ.
• 3.6.2.5. Цахим мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд тоон гарын үсгийн
нийтийн түлхүүрийн дэд бүтцийг хөгжүүлэх, сүлжээ, систем, веб сайтын эмзэг байдлыг
бууруулах, адилтган таних бат бэх систем, хортой кодоос хамгаалах удирдлага,
өөрчлөлтийн удирдлагыг нэвтрүүлэх замаар дэд бүтэц, харилцаа холбоо, дамжуулалт,
хандалтын нууцлал, хамгаалалтыг бүрдүүлнэ.
• 3.6.2.6. Мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн
түншлэлийн зарчмуудыг ашиглах,мэдээллийн аюулгүй байдлын дотоод аутсорсингийг
дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
Мэдээллийн бүрэн бүтэн байдал
ҮАБЗ АА- 21