• 3.6.3.1. Мэдээлэл, түүний бүрдэл хэсэгт хууль бусаар хандах, халдах, задрахаас
хамгаалагдсанаар нууцлал хангагдана.
• 3.6.3.2. Төрийн мэдээллийн ангилал, нууцын зэрэглэлийг оновчтой болгож, нууц
хамгаалалтыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтыг
боловсронгуй болгоно.
• 3.6.3.3. Төрийн өгөгдөл мэдээллийг ангилж, үнэ цэнийг тогтоох, бүртгэх, хадгалах,
дамжуулах, шилжүүлэх, хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож мөрдөнө.
• 3.6.3.4. Харилцаа холбооны шугам, сувгаас мэдээлэл алдагдах, гадагш урсахаас урьдчилан
сэргийлэх, төрийн сүлжээ, өгөгдөл солилцооны хамгаалагдсан дэд бүтцийг байгуулах,
утасгүй холбооны аюулгүй байдлыг хангана.
• 3.6.3.5. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектод чиг үүрэгт суурилсан
хандалтын удирдлага, сүлжээний хяналт-шинжилгээ хийх, халдлагыг илрүүлж таслан
зогсоох чадварыг бий болгоно.
• 3.6.3.6. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын цахим өгөгдлийг дамжуулах,
хадгалахдаа шифрлэлт, тоон гарын үсэг, аюулгүй холболт ашиглана.
• 3.6.3.7. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зайлшгүй шаардлагатайгаас бусад
тохиолдолд хувийн болон гэр бүлийн нууц, захидал харилцаа, мэдээллийн нууц, нэр төрөө
хамгаалах эрх, эрх чөлөөнд халдахыг хориглоно.
Мэдээллийн нууцлал
ҮАБЗ АА- 22