Page 23 - 2. NSC

Basic HTML Version

• 3.6.4.1. Хуулиар хориглоогүй мэдээллийг чөлөөтэй хайх, олж авах, үүсгэх, дамжуулах, түгээх
эрх, эрх чөлөөг хангах, мэдээллийн дэд бүтэц, түүний бүрдэл хэсэг, үйлчилгээнд чөлөөтэй
хандах боломжийг бүрдүүлснээр мэдээллийн хүртээмжтэй байдал хангагдана.
• 3.6.4.2. Улс үндэстний өмнө тулгамдаж байгаа аюул, заналхийлэл, эрсдэлийн талаар төрийн
бодлого боловсруулагчид, нийт иргэн, ард түмэн өргөн мэдээлэл, нэгдмэл ойлголттой байх нь
үндэсний аюулгүй байдлыг хангах суурь нөхцөл болно.
• 3.6.4.3. Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн сан бүрдүүлж, Улсын Их Хурал, орон нутгийн
иргэдийн төлөөллийн байгууллага, хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдийг үндэсний аюулгүй
байдалтай холбоотой асуудлуудаар өргөн хүрээтэй мэдээллээр хангах механизмыг бий болгоно.
Төрийн мэдээллийн нээлттэй нөөцийг бүрдүүлэх ажиллагааг эрчимжүүлж, тэдгээрийг цахим
засгийн үйлчилгээнд үр нөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлнэ.
• 3.6.4.4. Нийгэмд мэдээллийг хүртээмжтэй, түргэн, шуурхай хүргэх мэдээллийн хэрэгсэл, дэд
бүтцийн хөгжлийг дэмжиж найдвартай ажиллагааг хангана.
• 3.6.4.5. Хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвалжилж
олж авах, нийгэмд түгээхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
• 3.6.4.6. Үндэсний мэдээллийн дэд бүтцийн бэлэн байдал, халдлагыг сөрөн зогсох, даван гарах
чадварыг бий болгож, тасралтгүй ажиллагааг хангах, сэргээн ажиллуулах төлөвлөлтийг
хэвшүүлж, сүлжээний хяналт шинжилгээ, анхааруулгын төв байгуулж, компьютерын онцгой
байдлын үед хариу үйлдэл хийх үндэсний тогтолцоог дэмжин хөгжүүлнэ.
Мэдээллийн хүртээмжтэй байдал
ҮАБЗ АА- 23