Page 29 - 2. NSC

Basic HTML Version

Хууль тогтоомж
ҮАБЗ АА- 29
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого
/2017-2025/
Засгийн газрын 2017.02.08 47-р тогтоол
Бодлогын зорилт:
2.3.7 үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, байгууллагын мэдээллийн
бүрэн бүтэн байдал, үнэн зөв, хамгаалалттай, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах
замаар мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.8.1 мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалтын
орчинг бүрдүүлнэ.
3.8.2 үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах зэрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх
чадавхийг бий болгоно.
3.8.3 төрийн болон онц чухал дэд бүтэц бүхий байгууллагын мэдээллийн аюулгүй
байдлыг хамгаалахад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана.
3.8.4 мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын хэмжээнд хамтын
ажиллагааг өргөжүүлнэ.
3.8.5 мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэдийн мэдлэг, боловсролыг
дээшлүүлж, соёлтой хэрэглээг бий болгоно.