Page 32 - 2. NSC

Basic HTML Version

• Хуулийн төсөл 5 бүлэг, 24 зүйлтэй.
• Хуулийн зорилго нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл
ажиллагаа, тогтолцооны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй
холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.
• Нэгдүгээр бүлэгт хуулийн нийтлэг үндэслэл болох зорилт, үйлчлэх
хүрээг тодорхойлж, уг хуульд хэрэглэх зарим нэр томъёоны
тодорхойлолт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд
баримтлах зарчмыг тусгасан.
• Хоёрдугаар бүлэгт мэдээллийн аюулгүй байдлыг хангахад байгууллага,
иргэний оролцоо, тэдгээрийн эрх, үүргийг тодорхойлсон. Байгууллага,
иргэн нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахад голлох үүрэгтэй
оролцоно. Төрийн байгууллага нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах
үйл ажиллагааг хууль тогтоомжид заасан чиг үүргийнхээ хүрээнд
явуулах бөгөөд Тагнуулын байгууллага нь мэдээллийн аюулгүй
байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах
үүргийг хэрэгжүүлэхээр заасан.
ҮАБЗ АА- 32
Мэдээллийн аюулгүй байдлын тухай
хуулийн төсөл