Page 20 - PowerPoint Presentation

Basic HTML Version

19.13 дугаар зүйл. Төрийн нууцыг үрэгдүүлэх
1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг
итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд
мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон захиргааны
хэм хэмжээний акт зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол дөрвөн зуун
тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар
зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас төрийн онц чухал-маш нууцыг
үрэгдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон
мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг
жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.