"ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ"

"ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ"

        Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн төлөө – ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна.

    Тус хөдөлгөөн нь хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлэх, мэдээлэх, үнэлэх, бууруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд төр, байгууллага, иргэн бүрийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

    “Үндэсний дата төв” УТҮГ нь үндэсний хөдөлгөөний зорилгыг дэмжин байгууллагын Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хүүхэд, гэр бүлд ээлтэй ажлын орчныг дэмжих, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

     Мөн байгууллагын үндсэн чиг үүрэг, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагаатай уялдуулан хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад цахим орчны аюулгүй байдал, хувийн мэдээллийн хамгаалалт, цахим залилан, фишинг болон бусад цахим эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг цахим мэдээллийн сувгаар хүргэхэд анхаарч ажиллана.

     Цаашид хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангаж, ажилтан, албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг дэмжих ажлыг байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлнэ.

Хүүхдийн төлөө зөв гэж үзсэн зүйлээ зөвхөн ярих бус, бодитоор хэрэгжүүлье.

"ЗА бол ЗААВАЛ хийе."

Түгээмэл асуулт, хариулт

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

  • Үйлчилгээний хандалтын порт нээлгэх

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.