Page 19 - 2. NSC

Basic HTML Version

• 3.6.1.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны хөгжлийг дэмжих, үндэсний үнэт
зүйлийг хэвшүүлэх, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд мэдээлэл, мэдээллийн
аюулгүй байдал нэн чухал ач холбогдолтой.
• 3.6.1.2. Нийгмийн сэтгэл зүй, тогтвортой байдал, хувь хүний ухамсар, ёс зүйд
хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг хязгаарлана. Дайсагнал, ялгаварлан гадуурхах үзэл,
үзэн ядалтыг сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа, мэдээллийг таслан зогсоох,
саармагжуулах чадавхыг бий болгож, үл зөвшөөрөх сэтгэхүйг нийгэмд төлөвшүүлнэ.
• 3.6.1.3. Үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах аюулаас хамгаалах, эдийн засаг,
нийгмийн чадавхыг сулруулах оролдлоготой тэмцэх чадавхыг бий болгоно.
• 3.6.1.4. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгсэл
үндэсний аюулгүй байдалд харшилсан үйл ажиллагаа явуулбал үйл ажиллагаа явуулах
эрхийг нь хязгаарлаж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харьяалал нь ил тод
байх бөгөөд үйл ажиллагаа нь бодитой, тэнцвэртэй, хариуцлагатай байна. Мэдээллийн
хэрэгслээр үндэсний үнэт зүйлийг түлхүү нийтлэх, сурталчлахыг дэмжиж, гадны шашин,
соёл, төрийн бодлогыг сурталчилсан агуулгатай мэдээллийг зохистой түвшинд
хязгаарлана.
• 3.6.1.5. Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хэмжээний бодлого, эрх зүйн
зохицуулалт, стандарт, удирдлага, зохион байгуулалт, сургалтын тогтолцоог бий болгож
нийгэм дэх ойлголт, мэдлэгийг төлөвшүүлнэ.
Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг
хамгаалах
ҮАБЗ АА- 19