Page 20 - 2. NSC

Basic HTML Version

• 3.6.1.6. Төр, хувийн хэвшлийн байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын бодлого, дэг,
эрсдэлийн удирдлага, дотоод аудит, үнэлгээний чадавхыг бий болгоно.
• 3.6.1.7. Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг
зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц
чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр
түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ.
• 3.6.1.8. Өрсөлдөх чадвартай мэдээлэл, харилцаа холбооны систем, техник хэрэгсэл,
программ хангамжийн үндэсний үйлдвэрлэл болон мэдээллийн аюулгүй байдлын шийдэл
боловсруулах ажиллагааг дэмжин хөгжүүлж технологийн хараат байдлыг бууруулна.
• 3.6.1.10. Мэдээлэл, харилцаа холбооны технологи, мэдээллийн аюулгүй байдлын
чиглэлээр үндэсний суурь болон хавсарга судалгаа, шинжилгээ, сургалтыг онцгойлон
дэмжинэ.
• 3.6.1.11. Кибер орчин дахь гэмт явдалтай тэмцэх, аливаа гэмт хэргийг илрүүлэх, нотлоход
тооцоолох хэрэгслийн криминалистик техникийн шинжилгээ ашиглах үндэсний чадавхыг
бий болгоно.
• 3.6.1.12. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн орчинд сөргөлдөх аюулаас
сэргийлэх, кибер орчин дахь гэмт явдалтай тэмцэх чиглэлд олон улсын хамтын
ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.
Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг
хамгаалах
ҮАБЗ АА- 20