Page 24 - 2. NSC

Basic HTML Version

Хууль тогтоомж
ҮАБЗ АА- 24
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөр
. УИХ-ын 2016.09.30 45-р тогтоол
• Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчинг
боловсронгуй болгож, Инновацийн талаар төрөөс баримтлах бодлоыг
боловсруулан гаргана.
• Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг
хөгжүүлэх бодлого баримтлана.
• Монгол Улсад Ази, Европыг холбосон мэдээлэл дамжуулах өндөр хурдны
сүлжээ бүхий өгөгдлийн төв байгуулах боломж бүрдүүлж, төрийн
хамгаалалтад авч, мэдээллийн аюулгүй байдлыг ханган олон улсын
компаниуд чөлөөтэй транзит ашиглах боломж бүрдүүлнэ.
• Сансрын холбооны үндэсний хиймэл дагуул төслийг хэрэгжүүлж, газар
сансрыг холбосон үндэсний харилцаа холбооны сүлжээ байгуулж,
мэдээллийн аюулгүй байдлыг хамгаална.