ДАН систем

Танилт нэвтрэлтийн систем ...

ДАН систем

ДАН систем

Дан системийн үйлчилгээг хэрэглэгчийн системээр дамжуулан хүсэлт гаргах.

Дан системийн үйлчилгээ авах →


Цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх бөгөөд хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжтой платформ бүхий систем юм. Төрийн нэгдсэн нэвтрэлтийн системд нэгдсэнээр иргэн төвтэй цахим үйлчилгээг хурдан хугацаанд, давхар зардал багатайгаар бий болгох боломж бүрдэх юм.

  ГЭРЭЭ БАЙГУУЛАХ:

  • Цахим гэрээний geree.gov.mn системээр үндсэн болон нэмэлт гэрээг байгуулах боломжтой. Үндсэн гэрээтэй байгууллага өөрийн  эрх (хандалтын токен) дээрээ сервис нэмэх бол нэмэлт гэрээг хийх шаардлагатай.

  ГАРЫН АВЛАГА

Дан системийн үйлчилгээг хэрэглэгчийн системээр дамжуулан хүсэлт гаргах.

Түгээмэл асуулт, хариулт

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

  • Үйлчилгээний хандалтын порт нээлгэх

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.