"ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ" УТҮГ -ЫН ЧАНАРЫН БОДЛОГО
“Үндэсний Дата Төв” УТҮГ нь Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэнээр Монгол Улсын нийтийн мэдээллийн дэд бүтцийн бэлэн байдлыг хангах, төрийн цахим шилжилтийн хүрээнд иргэн, байгууллагад шууд болон шууд бус хэлбэрээр үзүүлэх үйлчилгээний тасралтгүй, хэвийн найдвартай байдлыг хангаж, хэрэглэгч болон сонирхогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлж, холбогдох хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа, үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж ажиллана.
Мэдээллийн Аюулгүй Байдлын Бодлого
“Үндэсний дата төв” УТҮГ нь Монгол Улсын нийтийн мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх, бэлэн байдлыг хангах, түүнд тулгуурлан иргэн, байгууллагад найдвартай үйлчилгээ үзүүлэх чиг үүргийн хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг байгууллагын стратеги, үйл ажиллагааны салшгүй хэсэг хэмээн үзнэ.
Төв нь төрийн мэдээллийн сан, мэдээллийн систем, мэдээлэл солилцооны платформ, үүлэн болон дата төвийн дэд бүтэцтэй холбоотой мэдээллийн хөрөнгийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор эрсдэлд суурилсан Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо /МАБМТ/-г ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж, хадгалж, тасралтгүй сайжруулна.
Энэхүү бодлого нь мэдээллийн аюулгүй байдлын зорилт, зарчим, үүрэг хариуцлага, эрсдэлийн удирдлага, хууль эрх зүй, зохицуулалт болон гэрээний шаардлагын нийцлийг хангах үндсэн чиглэл болно.
Төв нь кибер аюул заналхийлэл, халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, сэргээн ажиллах чадавхаа тасралтгүй сайжруулж, төрийн мэдээллийн систем, дэд бүтцийн аюулгүй, найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган ажиллана.
Энэхүү бодлого нь “Үндэсний дата төв” УТҮГ-ын нийт ажилтан, гэрээт ажилтан, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч болон мэдээллийн систем, мэдээллийн хөрөнгөд хандах эрх бүхий холбогдох талуудад хамаарна.