ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТАА 2029 ОН ХҮРТЭЛ СУНГУУЛЖ, ДАХИН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

Үндэсний дата төв ISO/IEC 27001:2022 олон улсын стандартын дахин баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдаж, 2029 он хүртэл гурван жилийн хугацаанд хүчинтэй баталгаажуулалтын гэрчилгээгээ Дэлхийн стандартын өдөр буюу 10-р сарын 14-ний өдөр Франц Улсын стандардчилал, баталгаажуулалтын AFNOR групп-ээс гардан авлаа.
Манай байгууллага 2023 онд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартыг анх нэвтрүүлж, 2025 онд шинэчилсэн ISO/IEC 27001:2022 хувилбарт шилжсэн. Улмаар 2026 онд дахин баталгаажуулалтын аудит хийлгэж, олон улсын стандартын шаардлагыг ханган ажиллаж байгааг дахин баталгаажууллаа.
Энэхүү баталгаажуулалт нь Үндэсний Дата төвөөс байгууллага, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний найдвартай байдлыг бэхжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагыг олон улсын стандартын түвшинд тасралтгүй сайжруулах, хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
https://certificats-attestations.afnor.org/certification=126725130819?src=qr