Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтаа 2029 он хүртэл сунгууллаа.

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтаа 2029 он хүртэл сунгууллаа.

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТАА 2029 ОН ХҮРТЭЛ СУНГУУЛЖ, ДАХИН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

  • Үндэсний дата төв ISO/IEC 27001:2022 олон улсын стандартын дахин баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдаж, 2029 он хүртэл гурван жилийн хугацаанд хүчинтэй баталгаажуулалтын гэрчилгээгээ Дэлхийн стандартын өдөр буюу 10-р сарын 14-ний өдөр Франц Улсын стандардчилал, баталгаажуулалтын AFNOR групп-ээс гардан авлаа.

  • Манай байгууллага 2023 онд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартыг анх нэвтрүүлж, 2025 онд шинэчилсэн ISO/IEC 27001:2022 хувилбарт шилжсэн. Улмаар 2026 онд дахин баталгаажуулалтын аудит хийлгэж, олон улсын стандартын шаардлагыг ханган ажиллаж байгааг дахин баталгаажууллаа.

  • Энэхүү баталгаажуулалт нь Үндэсний Дата төвөөс байгууллага, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний найдвартай байдлыг бэхжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагыг олон улсын стандартын түвшинд тасралтгүй сайжруулах, хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

https://certificats-attestations.afnor.org/certification=126725130819?src=qr

Түгээмэл асуулт, хариулт

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

  • Үйлчилгээний хандалтын порт нээлгэх

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.