Үндэсний дата төв сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, ногоон шилжилтийг бодитой хэрэгжүүлж байна.

Үндэсний дата төв сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, ногоон шилжилтийг бодитой хэрэгжүүлж байна.

Үндэсний Дата Төвийн стратегийн гол зорилтуудын нэг болох “Инновац, дэвшилтэт техник, технологид суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй, олон улсын стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох”ажлын хүрээнд дата төвийн эрчим хүчний хэрэглээг оновчлох, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний системийг 2026 ондоо багтаан үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.

Сэргээгдэх эрчим хүчийг хөргөлтийн системийн хэрэглээнд ашиглаж эхэлсэн нь дата төвийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ найдвартай ажиллагаа болон тогтвортой хөгжлийг хослуулсан дэд бүтцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болохыг цохон тэмдэглэж, нээлтийн арга хэмжээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран нар оролцож, 2026 оны 10 дугаар сарын 05 -ний өдөр Үндэсний дата төв дээр ажиллаа.

Хэрэгжүүлсэн шийдлийн хувьд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг серверийн өрөөний хөргөлтийн системийн хэрэглээнд ашиглаж, дата төвийн эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг сэргээгдэх эх үүсвэрээр хангах боломж бүрдээд байна. Энэ нь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, уламжлалт эрчим хүчний хэрэглээг бууруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах чиглэлд хийж буй бодит алхам юм.

Цаашид сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний хэрэглээний хяналт, удирдлагыг боловсронгуй болгох, тоног төхөөрөмжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, хөргөлтийн дэвшилтэт технологи болон ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллана.

Мөн хиймэл оюун ухаан, их өгөгдөл, өндөр хүчин чадлын тооцоолол, үүлэн технологийн дэд бүтцийг хөгжүүлэхтэй уялдуулан эрчим хүчний үр ашигтай, байгаль орчинд ээлтэй ногоон дата төвийн шийдлийг хэрэгжүүлэх нь Үндэсний Дата Төвийн стратегийн хувьд голлох зорилтын нэг юм

Түгээмэл асуулт, хариулт

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

  • Үйлчилгээний хандалтын порт нээлгэх

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.