ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠳ᠋ᠠᠲ᠋ᠠ ᠲᠥᠪ

“Үндэсний дата төв” УТҮГ-ын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Дэлхий нийтэд шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвар дэгдэж, улс орон бүр анхааралдаа авч урьдчилан сэргийлж байна. Монгол Улсад энэ төрлийн вирус бүртгэгдээгүй байгаа нь Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл Мэндийн Яам, Онцгой байдлын ерөнхий газар болон төрийн албаны бүх шатны ажилтан албан хаагч нар үүргээ сайн гүйцэтгэсний үр дүн юм. Цаашид энэхүү үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоо чухал байгаа энэ цагт “Үндэсний дата төв” УТҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд нийт ажилчид нэг өдрийн цалингаа Улсын Онцгой Комисст хандивлалаа. Мөн Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа нийт албан хаагчдад тус байгууллагын хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.