Төрийн үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд хүргэх үйлчилгээ.
Монгол Улсад төрийн үйлчилгээний цахим машиныг үйлчилгээнд нэвтрүүлснээр иргэд өөрт хамгийн ойр байрлаж буй “ТҮЦ” машинаас төрийн үйлчилгээнүүдийг авах боломжийг бүрдүүлсэн билээ. ТҮЦ машинаар 2013 онд 10 төрлийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байсан бол 2017 онд үйлчилгээний нэр төрлийг 2 дахин нэмсэн байна. 2018 оны 02 дугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 110 ширхэг ТҮЦ машин ажиллаж байгаа бөгөөд 2017 онд 7 хоногт дунджаар 34,073 лавлагаа, үйлчилгээг иргэд авсан байна.
ТҮЦ машинаар үйлчлүүлсэн үйлчилгээний тоо 2017 оны 10 дугаар сард 152,199 удаа байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 71 хувиар өссөн байгаа бөгөөд ТҮЦ машины хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байна.
2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд “Иргэний үнэмлэхний лавлагаа” үйлчилгээг хамгийн их буюу 749,323 удаа, удаах нь “Оршин суугаа хаягын тодорхойлолт” үйлчилгээг 293,295 удаа тус тус авсан байна. Мөн 2017 оны 3 дугаар сараас үйлчилгээнд шинээр нэвтэрсэн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт” үйлчилгээг иргэд нийт 7 сарын хугацаанд 102,301 удаа авсан байгаа нь маш их хэрэгцээтэй үйлчилгээ гэдэг нь харагдаж байна.
Уг үйлчилгээний хөгжүүлэлт, идэвхжүүлэлтийг 2018 онд дараах байдлаар гүйцэтгэнэ.
ТҮЦ машины үйлчилгээний хүрээнд: