Үндэсний Дата Төв | Where Information lives...

ESIGN /Нийтийн түлхүүрийн дэд бүтэц/

Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагуудад цахим гарын үсэг олгох үйлчилгээ

Монгол Улсын Засгийн Газраас цахим засгийг хөгжүүлэх хүрээнд хийгдэж буй ажлуудын үндсэн суурь болох ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн нэг болох төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагуудад цахим гарын үсэг олгох өөрийн дэд бүтэц, системийг бий болгож, www.esign.gov.mn цахим порталыг хөгжүүлэн ажиллаж байна. Төрийн албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох ажлын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын байдлаар Нийслэлийн хэмжээнд нийт 564 тоон гарын үсгийг олгоод байна.

Уг үйлчилгээний хөгжүүлэлт, идэвхжүүлэлтийг 2018 онд дараах байдлаар гүйцэтгэнэ.

ESIGN - Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн хүрээнд:

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ШАТ ДАРААЛАЛ:

ЗААВАР ЗӨВЛӨМЖ:

“Esign.gov.mn” цахим хуудасны гарын авлага цэснээс гарах алдааны мэдээлэл хэрхэн шийдвэрлэх заавар зөвлөмжийг харах боломжтой

НЙИТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТ

Шинээр авах байгууллага нь “esign.gov.mn” сайтын ТГБ цэсний бүртгүүлэх хэсэгт байгууллагаа бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа хариуцсан мэргэжилтэн гэрээний төслийг илгээж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж гэрээ байгуулснаар тус үйлчилгээг авах боломжтой. Албан хаагч бүр нь ажлын цахим шуудангийн хаягтай байна. Тухайлбал, gov.mn, edu.mn гэх мэт; Токен төхөөрөмжийг албан хаагчдын тоогоор бэлдсэн байх
 “Үндэсний Дата Төв” нь төрийн байгууллагат тоон гарын үсэг олгож байна. 2022 оны 11-р сарын 1 хүртэл олгон.
ТОКЕН ТӨХӨӨРӨМЖ БЛОКЛОСОН, ГЭЭСЭН ТОХИОЛДОЛ ХААНА ХАНДАХ ВЭ? Бүртгэлтэй и-мэйл хаягаас info@datacenter.gov.mn хаягт хүсэлт илгээн код авч өөрсдөө блок гаргах, хаяж гээсэн тохиолдолд гэрчилгээг заавал хүчингүй болгоно. Мөн токен төхөөрөмжөө Үндэсний Дата Төвийн Мэдээлэл технологийн үндэсний парк-д байрлах тоон гарын үсгийн мэргэжилтэнд авчран блок гаргуулж болно.
Албан тоотоор хүсэлт гаргах мөн тухайн байгууллагын Бүртгэлийн ажилтан хэрэглэгч нэмэх, албан тушаал өөрчлүүлэх хүсэлт гаргах, өргөдлийн маягт бөглөх зэрэг бүрдүүлэх матзриалын мэдээллийг "esign.gov.mn" цахим хуудаснаас авна уу. Бусад санал хүсэлтээ info@datacenter.gov.mn хаяг руу имэйл илгээнэ үү.