Үндэсний Дата Төв | Where Information lives...

“ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем 

     Төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг төрийн мэдээлэл солилцооны системд холбох, төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон төрийн үйлчилгээний платформоор дамжин хүрэх үйлчилгээ.

       Монгол Улс бие даасан төрийн мэдээлэл солилцооны системтэй болох, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах, хялбаршуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28–ны өдрийн А/61 тоот тушаалаар баталсан “Төрийн мэдээлэл солилцооны системийн талаар баримтлах бодлогын чиглэл”–ийн хүрээнд нээлттэй эхийн платформ дээр суурилсан, “Enterprise Service Bus” архитектуртай “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системийг тус төвөөс хөгжүүлэн ажиллаж байна. 

     Энэхүү систем нь мэдээллийг хоёр төрийн байгууллага хооронд шууд солилцдог, мэдээллийн санг хуулбарлаж, шинэчлэх байдлаар үйлчилгээ үзүүлж буй төрийн байгууллагуудын үйлчилгээний уламжлалт шийдлийг бүрэн халж, мэдээллийг илүү уян хатан шийдэлтэйгээр шуурхай, аюулгүй, найдвартай харилцан солилцуулах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа билээ. Тус системд хувийн байгууллагууд ч холбогдох боломжтой бөгөөд энэ нь иргэд төрийн байгууллага болон бусад үйлчилгээний байгууллагуудаас үйлчилгээ авахад шаардаглагатай лавлагаа, тодорхойлолтуудыг бүрдүүлэхэд учирдаг хүндрэлүүдийг бүрэн арилгахад чухал үүрэг гүйцэтгэх юм. 

Уг үйлчилгээний хөгжүүлэлт, идэвхжүүлэлтийг 2018 онд дараах байдлаар гүйцэтгэсэн.

“ХУР” Төрийн мэдээлэл солилцооны системийн хүрээнд:

Иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг байгууллагуудыг нэн тэргүүнд "ХУР" төрийн мэдээлэл солилцооны системд холбох

ХУР системд холбогдох мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу: https://developer.xyp.gov.mn

Үйлчилгээ авах шат дараалал:

Шинээр үйлчилгээнд холбогдох бол Сервис нэмэх бол:

Заавар зөвлөмж:

https://developer.xyp.gov.mn цахим хуудаснаас веб сервисийн жагсаалт, холбогдох заавар, системд холбогдох, гэрчилгээ нэмэх, тохиргоо шалгах веб сервис дуудах, клиент жишээ кодуудыг харах боломжтой. Шаардлагатай тохиолдолд  санал хүсэлт , алдааны мэдээллээ хавсаргаад  info@datacenter.gov.mn цахим хаяг руу илгээнэ үү.

НИЙТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТ:

Шинээр үйлчилгээ авах хүсэлтээ "Цахим хөгжил харилцаа холбооны яам"-д албан бичгээр ирүүлэх ба үйлчилгээг ашиглах зориулалт, хариуцах мэргэжилтний мэдээллийг тусгасан байна. Бусад техникийн тусламж заавар зөвлөгөөг "developer.xyp.gov.mn" цахим хуудаснаас харах боломжтой.
Гэрээ байгуулсан байгууллагууд сервис нэмэх тохиолдолд тухайн сервисийн нэр болон өөрийн эзэмших токений хамт албан хүсэлтээр Үндэсний Дата Төвд ирүүлнэ.
Үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийн талаар "billing.datacenter.gov.mn" хэрэглэгчийн цахим хуудсанд өөрийн хандах эрхээр нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
“Developer.xyp.gov.mn” цахим хуудаснаас веб сервисийн жагсаалт, холбохдох зааврыг харах боломжтой
Сертификат сунгах хүсэлтээ бүртгэлтэй домайн хаягнаас цахим шуудангаар security@datacenter.gov.mn хаяг илгээнэ.
2022 оны 09-р сарын 1-нийг хүртэл Үндэсний Дата Төв сунгалтыг хийнэ.