Танилт нэвтрэлтийн систем
Танилт нэвтрэлтийн систем нь цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжтой платформ бүхий систем юм.
Хэрэглэгч та танилт нэвтрэлтийн системийг 1 удаа ашиглан нэвтэрснээр тус системд холбогдсон бүх төрлийн системүүд рүү нэвтрэх эрхтэй болно.
Уламжлалт системүүдийн сул тал
- Систем бүр иргэний бүртгэл үүсгэн, нууц үг болон бусад мэдээллийг хадгалдаг.
- Байнгын нууц үг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлын зөв туршлагыг хэрэгжүүлээгүй олон тооны системүүдээс үүдэн мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Иргэн бүх системүүд рүү өөрийн үүсгэсэн өөр өөр бүртгэл, нууц үг ашиглан нэвтэрч орох шаардлагатай болдог.
Нэвтрэлтийн системийн давуу тал:
- Танилт нэвтрэлтийн системийн нэвтрэлтийг ашиглаж буй систем нь нэр болон нууц үг хадгалах шаардлагагүй.
- Иргэнийг цахим орчинд таньж баталгаажуулах хөгжүүлэлтийн давхардсан зардлыг бууруулна.
- Систем бүр танилт нэвтрэлтийн системийг ашигласнаар мэдээллийн аюулгүй байдлыг нэг цэгээс хянах боломж бүрдэнэ.
ИРГЭНИЙГ ТАНЬЖ БАТАЛГААЖУУЛАХ ХЭЛБЭР:
- Тоон гарын үсэг ашиглан нэвтрэх:
- Монгол Улсын иргэн ТА өөрийн регистрийн дугаарыг оруулна
- Монгол Улсын нийтийн түлхүүрийн дэд бүтэц дээрээс үүсгэгдсэн тоон гарын үсэг ашиглан өөрийгөө цахим орчинд баталгаажуулах үйлдэл хийгдсэний дараа систем таны нэвтрэлтийг баталгаажуулна.
- Гар утасны дугаараар нэг удаагийн нууц үг ашиглан нэвтрэх:
- Монгол Улсын иргэн ТА өөрийн регистрийн дугаарыг оруулна
- Та өөрийн үндсэн нууц үгээ оруулна
- Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг үүрэн сүлжээний оператор байгууллагуудаас олгогдсон өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаараар хүлээж авсан нэг удаагийн нууц үгийн ашиглан нэвтэрнэ
ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ШАТ ДАРААЛАЛ:
- Шинээр үйлчилгээнд холбогдох бол:
- “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-д үйлчилгээ авах хүсэлтээ албан бичгээр илгээнэ.
- “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-тай байгуулсан гэрээнд үндэслэн төрийн байгууллага болон хувь хүн, хуулийн этгээдийн холболтыг Үндэсний Дата Төв хийнэ.
- Сервис нэмэх бол:
- Өмнөх гэрээтэй байгууллагууд сервис нэмүүлэх тохиолдолд тухайн сервисийн нэр болон өөрийн токений мэдээллийн хамтаар албан хүсэлтийг тухайн гэрээг байгуулсан газарт /Цахим хөгжил, харилцаа холбооны яам эсвэл Үндэсний Дата Төв/ ирүүлнэ.
ЗААВАР ЗӨВЛӨМЖ:
Developer.sso.mn цахим хуудаснаас системд холбогдох, веб сервис дуудах хувилбар, веб сервисийн жагсаалт, сервис дуудах жишээ кодуудыг харах боломжтой.
Шаардлагатай тохиолдолд санал хүсэлт , алдааны мэдээллээ хавсаргаад https://info@datacenter.gov.mn цахим хаяг руу илгээнэ үү.
НИЙТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТ: