- 10/100/1000 Mbps Ethernet Module
- 10 Gbps Ethernet Module
- Supervisor module-1X
- 1000 Mbps Optical Enternet MOdule
МИХХ–ын үйлчилгээнд баримтлах эрх зүйн баримт бичиг нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.4-д заасан бүрэн эрхийнхээ хэмжээнд Монгол Улсын интернэт холболтын үйлчилгээ явуулах талаар баримтлах зохицуулалтын үндсэн чиглэлээр тодорхойлно. Энэхүү зохицуулалтыг Монгол Улсад Мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ болон хадгалах дэд бүтэц байгуулах, түүнийг ашиглах, Интернэтийн үйлчилгээ эрхлэх, болон Тоон контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид /Үйлчилгээ эрхлэгч/, “Үндэсний дата төв” УТҮГ дагаж мөрдөнө.
Монголын Интернэтийн Харилцан Холболт /МИХХ/ гэж дотоодын интернэт урсгалыг солилцуулах зорилгоор Монголын интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хооронд холбосон дэд бүтэц бүхий сүлжээний холболт юм. Монголын Интернэтийн Харилцан Холболтын төхөөрөмжид холбогдсоноор Монголын интернэтийн үйлчилгээ үзүүлдэг /ISP - Internet service provider/ байгууллагууд мөн тэдгээрийн хэрэглэгчид Монгол дотроо хурдны хязгаарлалтгүйгээр өндөр хурдаар өгөгдөл, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ. Мөн МИХХ–нд холбогдсоноор интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дараах үйлчилгээнүүдийн хурд нэмэгдэж, чанар сайжирна.