ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠳ᠋ᠠᠲ᠋ᠠ ᠲᠥᠪ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СИСТЕМИЙН ИНЖЕНЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН “АДМИНД” СУРГАЛТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дэлхий ертөнцийг технологиор өөрчлөн хувиргах дижитал хувьсгалын үйл ажиллагаа олон салбаруудад идэвхтэй өрнөж байна. Энэ цаг үед “Үндэсний Дата Төв” УТҮГ үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож, бүтээлч олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөснөөс 2019 оны 08 сарын 07 өдөр Монгол Улсын мэдээллийн технологийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг Азийн технологийн институтийн (AIT) Мэдээллийн технологийн ахлах инженер С.Баясгаланг урьж төрийн байгууллагуудын “админ”-д VMware NSX- технологийн сургалт өдөрлөгийг зохион байгууллаа.

Сургалт, өдөрлөгийг нээж “Үндэсний дата төв” УТҮГ-ын Захиргаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Дагвасүмбэрэл үг хэлсэн бөгөөд өдөрлөгт яамд, агентлагууд болон төрийн байгууллагуудын системийн администратор, мэдээллийн технологийн ажилтнууд хамрагдаж, виртуал сүлжээний аюулгүй байдал, VXLAN, NVGRE, STT, GENEVE стандартын тухай, менежмент, контролын талбар, гэх мэт олон сэдвүүд дор нэг өдрийн турш хэлэлцлээ.

Орчин үеийн мэдээллийн болон дижитал технологийн ололт болох сүлжээний виртуалчлал гэж юу болох, түүнийг хэрхэн эзэмших, энэхүү шийдэл бидний амьдралд ямар үүрэг гүйцэтгэх чадвартайг тодорхойлсон чухал ач холбогдолтой сургалт, өдөрлөг болсон юм. Уг өдөрлөгтэй давхцуулан Азийн технологийн институтийн (AIT) Мэдээллийн технологийн ахлах инженер С.Баясгалан нь Админд нэртэй Сүлжээний Витуалчлал Давхар Сүлжээ Vmware NXS-ийн тухай 2 дох номоо хэвлэлтээс хүлээн авчээ. Анхны хэвлэлт нь Сүлжээний Зохион Байгуулалт Windows Server 2012 Ж12-ийн сүлжээний тохиргоо нэртэй байсан юм.