Үндэсний Дата Төв | Where Information lives...

where information lives...

Бидний тухай

Танилцуулга

Үндэсний дата төв нь Монгол Улсад цахим засаглалыг хөгжүүлэх зорилго бүхий Цахим монгол, Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 183 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Монгол Улсын үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

  • Алсын хараа: Дижитал өсөлтийн манлайлагч, инновацыг хөгжүүлэгч, цахим хөгжлийн тулгуур дэлхийн жишигт нийцсэн байгууллага болно.
  • Эрхэм зорилго: Цахим засаглалын суурь дэд бүтцийг бэхжүүлж, их өгөгдлийн үндэсний төв болно.
    • Аюулгүй
    • Найдвартай
    • Үр ашигтай
    • Инновацлаг
  • Уриа: Төрийн үйлчилгээг таны гарт.
  • Үнэт зүйлс:
    • Чадварлаг баг, хамт олон
    • Хэрэглэгч төвтэй̆ харилцаа, хамтын хөгжил
    • Хуулийн нийцэл, хэрэгжүүлэлт
    • Хариуцлагатай байдал тасралтгүй сайжруулалт
    • Тогтвортой хөгжил, Инновацлаг сэтгэлгээ

Байгууллагын Чиг үүрэг

Тус төв нь эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.