CentOS, Ubuntu болон Archlinux системүүдийн толин серверийг шинэчлэн нэвтрүүллээ. Тус системүүдийг хэрэглэгчдэд дотооддоо өндөр хурдаар татаж авах болон хэрэгтэй програм хангамжийг суулгах, суулгасан програм хангамжаа сайжруулах, сүүлийн хувилбаруудыг татан авч ашиглах боломжийг олгож байгаа юм.
Өмнөх repository cache устгахдаа дараах командыг ашиглана.
sudo yum clean all
Хуучин repository идэвхгүй болгоход дараах командыг ашиглана.
sudo yum --disablerepo=* update
Тухайн файлыг vi эсвэл nano зэрэг text editor ашиглаж шинээр repository-н тохиргоог бичиж өгнө.
sudo vi /etc/yum.repos.d/centos-mndc.repo
[mndc]
name=CentOS-$releasever - MNDC
mirrorlist=http://mirror.datacenter.mn/centos/?release=$releasever&arch=$basearch&repo=os
baseurl=http://mirror.datacenter.mn/centos/$releasever/os/$basearch/
gpgcheck=1
gpgkey=http://mirror.datacenter.mn/centos/RPM-GPG-KEY-centos$releasever
protect=1
enabled=1
Дээрх тохиргоог хуулсны дараагаар
sudo yum update
командыг ажиллуулж repository-г шинэчилнэ.
Холбоос: http://mirror.datacenter.mn/centos
Хуучин repository мэдээлэл хадгалагдаж буй файлыг дараах командын дагуу нөөцөлж авна.
sudo cp /etc/apt/sources.list /etc/apt/sources.list.bak
Тухайн файлыг vi эсвэл nano зэрэг text editor ашиглаж, ашиглахгүй repository урд "#" тэмдэгт тавьж идэвхгүй болгоно.
sudo vi /etc/apt/sources.list
#deb http://us.archive.ubuntu.com/ubuntu/ trusty universe main
#deb-src http://us.archive.ubuntu.com/ubuntu/ trusty universe mian
Дээрх байдлаар хуучин repository-г идэвхгүй болгоно.
Хуучин repository-г идэвхигүй болгосны дараа доорх repository-г sources.list файлд нэмж өгнө. Нэмэхдээ өөрийн системд тохирох codename ашиглана. Жишээ болгож trusty codename бүхий системд дараах байдалтайгаар нэмнэ.
deb http://mirror.datacenter.mn/ubuntu/ trusty universe main
deb-src http://mirror.datacenter.mn/ubuntu/ trusty universe main
deb http://mirror.datacenter.mn/ubuntu/ trusty-updates universe main
deb-src http://mirror.datacenter.mn/ubuntu/ trusty-updates universe main
Дээрх тохиргоог хуулсаны дараагаар
sudo apt-get update
коммандыг ажиллуулж repository-г шинэчилнэ.
Холбоос: http://mirror.datacenter.mn/ubuntu