National Data Center | Where Information lives...

Төрийн байгууллагад тоон гарын үсэг олгохгүй боллоо

Цахим гарын үсгийн тухай хууль нь 2011 онд батлагдаж цахим болон тоон гарын үсэг хэрэглэх эрх зүйн үндсийг тогтоож, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг “Үндэсний Дата Төв” УТҮГ-ын дэргэд байгуулж иргэн, хуулийн этгээдийг цахим хэлбэрээр таньж, баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлсэн. “Үндэсний Дата Төв” УТҮГ нь 2019 оноос хойш төрийн байгууллагын нийт 14,249 албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээг олгоод байна.

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж 2022 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ.

2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс “Үндэсний Дата Төв” УТҮГ- нь Цахим гарын үсгийн тухай хуулийн 34-р зүйл, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаал Дугаар А/28 болон Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу төрийн албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ олгохгүй боллоо.

Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу тоон гарын үсгийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд олгох бөгөөд “Мон Пасс CA” ХХК, “Тридиум и-Секюрити” ХХК, “Ви Эс Эм” ХХК, “Нью компасс” ХХК гэсэн байгууллагуудаас тоон гарын үсгийг авах боломжтой.

САНАМЖ:

  • “Үндэсний Дата Төв”-өөс олгосон тоон гарын үсгийн хүчинтэй хугацаа дууссан, албан тушаал өөрчлөх болон тоон гарын үсэгтэй холбоотой мэдээлэл өөрчлүүлэх тохиолдолд дараах гэрчилгээжүүлэх байгууллагатай холбогдож хамтран ажиллана уу.
  • Тоон гарын үсгийн токен төхөөрөмжийн нууц үг сэргээх, блок гаргах бол та info@datacenter.gov.mn цахим хаягт өөрийн бүртгэлтэй албаны цахим хаягнаас хүсэлтэй илгээх ба хүсэлт дээр байгууллагын нэр, өөрийн овог нэрийг бичих шаардлагатай. Дараах холбоосоор та нууц үг сэргээх, блок гаргах зааврыг харна уу. Холбоос: https://esign.gov.mn/help

Гэрчилгээжүүлэх байгууллагын мэдээлэл:

  1. “Мон Пасс CA” ХХК
    Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороолол 18-р хороо, Манайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 14/4 байр 4 давхар
    Утас: 1800-2335
    И-мэйл хаяг: info@monpass.mn
    Цахим хуудас: https://www.monpass.mn


  2. “Тридиум и-Секюрити” ХХК
    Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудасмж, 17/2, Д блок
    Утас: 7012-0722
    И-мэйл хаяг: info@tridumkey.mn
    Цахим хуудас: https://tridumkey.mn


  3. “Ви Эс Эм” ХХК
    Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчдын гудасмж, 133/2 байр
    Утас: 7600-1617
    И-мэйл хаяг: info@vsm.mn
    Цахим хуудас: https://oms.vsm.mn


  4. “Нью компасс” ХХК
    Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Монел -3, 42 тоот
    Утас: 80580000, 89119894
    И-мэйл хаяг: info@msign.mn
    Цахим хуудас: https://msign.mn