Үндэсний Дата Төв | Where Information lives...

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2018 оны 10 сарын 31-ны өдөр “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль” , “Үндэсний Дата Төв” УТҮГ хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болж холбогдох албаны удирдлагууд оролцлоо.

Үйл ажиллагаанд “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль”-аас захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон, Санхүү, Эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Отгонбаатар, Эмнэл зүйн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Зориг, Мэдээлэл технологийн албаны дарга Б.Баянмөнх , “Үндэсний Дата Төв” УТҮГ –ын захирал Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс байлцав. Тус уулзалтаар талууд өөрсдийн чиг үүрэг дотоод нөөц боломждоо тулгуурлан харилцан бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллах талаар тохиролцов. Хамтын ажиллагааны хүрээнд:

• АШУҮИС-ийн эмнэлгийн мэдээллийн системийг "ХУР" төрийн мэдээлэл солилцооны системд холбогдоход дэмжлэг үзүүлэх

• АШУҮИС-ийн эмнэлгийн мэдээллийн систем нь "ДАН" танилт нэвтрэлтийн нэгдсэн системийг ашиглахад дэмжлэг үзүүлэх

• Төрийн үйлчилгээний цахим машиныг АШУҮИС-д суурилуулах

• Тоног төхөөрөмж тохиргоо хийх зөвлөгөө өгөх болон бусад ажлуудыг хэрэгжүүлэхээр болсон байна.