Өнөөдөр Төрийн ордонд болсон тус хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Мэдээллийн технологи, программ хангамж үйлдвэрлэлийн салбарын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Уг хуулийн төслийн зорилт нь:
- Цахим хөгжлийг түүчээлэх, талуудын оролцоо, өсөлтийг дэмжсэн бизнесийн орчинг бүрдүүлэх;
- Мэдээлэл технологийн бие даасан хууль эрх зүйн анхдагч орчин бүрдүүлэх;
- Чадварлаг, тогтвортой хүний нөөц бэлтгэх тогтолцоо;
- Татварын таатай орчин;
- Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
- Гадаадын зах зээлд гарах нөхцөлийг нэмэгдүүлэх;
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;
- Шударга, нээлттэй, ил тод байдлыг хангах ажээ.
Хэлэлцүүлгийн үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны Сайд Н.Учрал: Мэдээллийн технологийн салбарыг төрийн бодлогоор хэрхэн дэмжих тухай зорилго, зорилт, ач холбогдлын талаар танилцуулав.
Уг хуулийн төсөл батлагдсанаар:
- Хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байр нэмэгдэх;
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч нарт төрөөс үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэгийг тодорхойлох;
- Салбарын олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт татах боломжийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтойг тодотгов.