“Oracle” корпораци, “Софтлайн Азиа” ХХК , Монголын “CIO” клуб хамтран “BIG DATA” чуулга уулзалтыг 2016 оны 10 сарын 14-ний өдөр “Gegeenten entertainment center” – т зохион байгуулсан билээ.
Дэлхий дээрх Дата- гийн 90% нь сүүлийн 2 жилд үүссэн ба нийт Датаны 0.5% боловсруулагдан, нэгдсэн зохион байгуулалтанд орсон гэсэн тоо байдаг нь “BIG DATA”-ийн асуудал, шийдлийг хэлэлцэх цаг аль хэдийн ирсэн гэдгийг харуулж байна. Датаг боловсруулах, өгөгдлийн санг зохион байгуулах технологийн шийдлээр тэргүүлэгч нь “Oracle” корпораци гэдэгтэй санал нийлэх байх.
Тиймээс “Oracle” болон Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд Монголд “BIG DATA” – ийн талаарх ойлголт, хийгдэж буй ажлууд болон тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэж төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулах болон дататай ажиллахад хүний нөөцийг чадваржуулах шаардлагатай зэрэг олон асуудал дээр санал нэгдлээ.
Чуулганаар “Oracle” корпорацийн “BIG DATA” хариуцсан захирал Никита Успенский олон улсын хэмжээний туршлагаасаа хуваалцсан бөгөөд “Үндэсний Дата Төв” УТҮГ төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны өнөөгийн байдал, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар тулгамдаж буй асуудал зэрэг олон асуудлаар санал солилцон оролцлоо.