Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохиогддог цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээнийг “Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв” ТББ болон “Үндэсний дата төв” УТҮГ хамтран 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж дууслаа.
“Харуул занги 2017” тэмцээний 1 –р шат 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 12:00-18:00 цагийн хооронд, 2-р шат 9 дүгээр сарын 24-ний өдөр 11:00-15:50 цагийн хооронд, сүүлийн шат 9 дүгээр сарын 29-нд “MNSEC 2017” арга хэмжээний үеэр тус тус зохион байгуулагдсан бөгөөд жил бүр оролцогчдын тоо нэмэгдэн хүрээгээ тэлж, өнгө төрхөө шинэчилж, идэвх санаачлага, өрсөлдөөн ихтэй тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн шат нийт 10 бодлогоос бүрдсэн “CTF” тэмцээн болсон ба эцсийн мөчид “Хорчин” баг 9 дэх бодлогыг бодон “1up” багийн дээр гарч тэмцээн өндөрлөлөө.
Зохион байгуулагч: