Үндэсний Дата Төв | Where Information lives...

ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН “ХАРУУЛ ЗАНГИ 2018” ТЭМЦЭЭНИЙ 1-Р ҮЕ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээн 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

“Харуул занги 2018” тэмцээнд нийт 132 баг бүртгүүлсэн ба тэмцээний эхний шат 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 11:00 - 17:00 цагийн хооронд зохион байгуулагдаж, нийт 7 төрлийн 31 бодлогыг бодон дараах 30 баг дараагийн шатанд оролцох эрхээ авлаа.

Онооны самбар

Шалгарсан 30 баг

Тус тэмцээний 2 дугаар шат 9 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00-15:00 цагийн хооронд Мэдээлэл технологийн үндэсний паркийн 211 тоотод зохион байгуулагдана.

                                    БАГУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.