2016 оны 06 дугаар сарын 21, 22- ны өдрүүдэд Бүгд найрамдах Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан "DELL user forum” арга хэмжээнд "Үндэсний Дата Төв" УТҮГ-ын захирал оролцоод ирсэн билээ. Тус арга хэмжээ нь "DELL" -ийн хэрэглэгчдэд дэлхийд сүүлийн үеийн бизнесийн болон мэдээллийн технологийн чиглэлээр нэвтэрч буй шинэ технологи, шилдэг шийдлүүд болон тэдгээрийн давуу талуудьiг сурталчлан таниулах, "DELL" компанийн мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцох, технологийн цаашдын чиг хандлагыг танилцуулах үндсэн зорилготойгоор явагдсан.
Уг арга хэмжээний үеэр тус төвийн захирал технологийн шилдэг шийдэлтэй танилцаж "DELL" компанийн мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцсон төдийгүй "DELL" компанийн өмнөд Азийн бус нутгийн Үүлэн тооцоолол болон Их өгөгдлийн практик талыг хариуцсан удирдах мэргэжилтэн, 3асгийн Газрын эрүүл мэндийн салбарыг хариуцсан удирдах албан тушаалтан ноён РАЖУ ЧЕЛАМ /Raju Chellam/-д Монгол Улсад зочлох, мэдээллийн технологийн хөгжилтэй танилцах урилга хүргүүлснийг ноён РАЖУ ЧЕЛАМ баяртайгаар хүлээн авч "DELL" компанийн холбогдох төлөөлөгчдийн хамт манай улсад энэ оны 09 дугээр сард хурэлцэн ирэхээр боллоо.
"DELL" компанийн төлөөлөгчдийг ирэх үеэр Монгол Улс дахь "DELL" -ийн албан ёсны төлөөлөгчийн газар. "Үндэсний Дата Төв" УТҮГ болон бусад байгууллагууд хамтран их өгөгдөл, үүлэн тооцоолол, дата төв, цахим засаглал, firewall-ын талаар хэлэлцэх мэдээллийн технологийн томоохон арга хэмжээг зохион байгуулна. Мөн "DELL" компанийн төлөөлөгчид "Үндэсний дата Төв" УТҮГ-тай танилцаж, тус төвийн мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцох уулзалтыг зохион байгуулахаар тус тус төлөвлөөд байна.