Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвлшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “TRIDIUM” ХХК, MNCERT/CC, “Үндэсний дата төв” УТҮГ хамтран зохион байгуулсан цахим аюулгүй байдлын “Харуул занги-2016” тэмцээн 2016 оны 09 дүгээр сарын 16 -29 –ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Цахим аюулгүй байдлын “Харуул Занги – 2016” тэмцээнд нийт 174 баг мэдлэг оюун, авьяас чадвараа сорин гурван үеийн турш хасагдах журмаар өрсөлдсөнөөс шалгарч үлдсэн шилдэг 10 баг 2016 оны 09 дүгээр сарын 29 –ний өдөр Цахим аюулгүй байдлын “MNSEC-2016” уулзалт өдөрлөгийн үеэр “The Corporate hotel & convention center” EVENT HALL –д тэмцээний эцсийн шатанд өрсөлдөж аваргаа шалгарууллаа.
Энэхүү тэмцээн нь оролцогчдын цахим мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг чадварыг ахиулах, илүү ихийг эрэлхийлэн суралцах зэрэг ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор “практик ажиллагаа, цахим халдлага, мэдээллийг шинжлэх” гэсэн 3 төрлийн даалгавар өгөгдсөнөөс тус тэмцээнд “GC” баг 1315 оноогоор тэргүүн байр, “Retards” баг 1054 оноогоор дэд байр, “Unimedia” баг 945 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
I байр - “GC” баг /Өргөмжлөл, 1,5 сая төгрөг, “Тридум” ХХК –ийн гарын бэлэг/
II байр -“Retards” баг /Өргөмжлөл, 1 сая төгрөг, “Тридум” ХХК – ийн гарын бэлэг/
III байр - “Unimedia” баг /Өргөмжлөл, 500 мянган төгрөг, “Тридум” ХХК – ийн гарын бэлэг/
IV байр - “#SaveMazaalai” баг /ЦЕГ -ын ЦГХТХ –ийн батламж, гарын бэлэг/
Тэмцээний эцсийн шатанд багуудын байр эзэлсэн байдал: