Үндэсний Дата Төв | Where Information lives...

“Харуул Занги U18” тэмцээн 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллагдлаа.

“Үндэсний Дата Төв“ УТҮГ-аас хамтран зохион байгуулдаг “Харуул Занги U18” тэмцээн 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллагдлаа. Уг тэмцээнд нийт 53 багийн 159 сурагч мэдлэг оюун, авъяас чадвараа сорин өрсөлдсөн ба 2018 оны 4 –р сарын 21 –ний өдөр онлайн хэлбэрээр явагдсан 1-р шатны шалгаруулалтад 7 төрлийн нийт 41 даалгавар өгөгдсөн билээ. Тус шатанд хамгийн өндөр оноо авсан дараах 12 баг 2 –р шатанд шалгарчээ.

Тэмцээний 2 –р шатанд шалгарсан 12 баг 2018 оны 4–р сарын 28–ны өдөр STARTUP терминалд авъяас чадвараа сорин өрсөлдсөн ба нийт 6 төрлийн 40 даалгаврыг гүйцэтгэснээс хамгийн өндөр оноо авсан “Олонлог төв” сургуулийн Б.Алтантөр багштай “olonlog tuv1” баг 2183 оноогоор 1-р байр, Физик Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуулийн сурагчид 1301 оноогоор 2-р байр, “Олонлог төв” сургуулийн Б.Алтантөр багштай “olonlog tuv2” баг 693 оноогоор 3-р байрыг тус тус эзэллээ.

Энэхүү тэмцээн нь Багш сурагчдын хувьд өөрсдийн мэдлэг чадварын түвшинг үнэлэх, цаашид хөгжүүлэх арга, сэдлийг төрүүлж, бусад сургууль багш сурагчдын хооронд мэдлэг чадвар, арга туршлага солилцох ач холбогдол бүхий тэмцээн болж өндөрлөлөө.

                 ТЭМЦЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН БАГУУДДАА БАЯРЛАЛАА.

1-байр "olonlog tuv1” А.Чинзориг, Б.Жамьян, Г.Золбообаяр

2-р байр "11-р сургууль" Б.Хүлэгү, Х.Цэлмэг, Б.Мөнхтэнгэр

3-р байр "olonlog tuv2"н.Цэлмэг, Г.Жамба, Г.Сумьяахүү