Үндэсний Дата Төв | Where Information lives...

Цахим аюулгүй байдлын “Харуул занги 2017” тэмцээний 1-р шат амжилттай явагдаж өндөрлөлөө.

Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохиогддог цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээнийг “Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв” ТББ болон “Үндэсний дата төв” УТҮГ хамтран 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. “Харуул занги 2017” тэмцээний 1 –р шат 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 12:00-18:00 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд жил бүр оролцогчдын тоо нэмэгдэн хүрээгээ тэлж, өнгө төрхөө шинэчилж, идэвхи санаачлага, өрсөлдөөн ихтэй явагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд нийт 165 баг оролцохоор бүртгүүлснээс, 90 баг оноо авч өрсөлдсөн бөгөөд хамгийн өндөр оноотой 30 баг 2-р шатны шалгаруулалтад шалгарч үлдсэн байна. Тэмцээний эхний шатанд 8 төрлийн 46 даалгавар өгөгдсөнөөс багууд нийт 32 даалгаврыг амжилттай гүйцэтгэж чадсан байна.

График 1. Тэмцээний эхний шатанд өгөгдсөн даалгаварын төрөл болон гүйцэтгэсэн тоо

Тэмцээний 2 –р шатанд шалгарсан багууддаа баяр хүргэе.

Зураг 1. Тэмцээний 2-р шатанд шалгарсан 30 баг

Багуудын 1 –р шатанд авсан оноог http://dashboard.haruulzangi.mn/scores дарж харна уу.

Тэмцээний 2 –р шат “Onsite” хэлбэрээр 2017 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн Ням гарагт “Мэдээлэл технологийн үндэсний парк” дээр явагдана.

ТЭМЦЭЭНИЙ 2 –Р ШАТАНД ШАЛГАРСАН БАГУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зохион байгуулагч: