“Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв” ТББ, Төрийн мэдээлэл холбооны газар болон “Үндэсний дата төв” УТҮГ хамтран 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Харуул занги 2017” тэмцээний 2 –р шат 2017 оны 09 дүгээр сарын 24 –ний өдөр 11:00-15:00 цагийн хооронд "Мэдээлэл технологийн үндэсний парк" –ийн байранд 1 –р шатнаас шалгарсан нийт 30 багийн хооронд өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөлөө.
Тэмцээний 2-р шатны шалгаруулалтад шалгарч үлдсэн 30 багаас дүрмийн дагуу хамгийн өндөр оноо бүхий 7 баг, оюутнуудаас бүрдэх 3 баг нийт 10 баг тэмцээний 3 –р шатанд өрсөлдөхөөр шалгарч үлдлээ. Тэмцээний 3 –р шатанд шалгарсан багууддаа баяр хүргэе.
Тэмцээний 3-р шатанд шалгарсан 7 баг
**
Тэмцээний 3-р шатанд шалгарсан оюутны 3 баг
Тэмцээний 2 –р шатанд нийт 4 төрлийн /Reverse, Programming, Web, Linux Binary exploitation/ даалгаврууд өгөгдсөнөөс “Linux Binary exploitation” /Өгөгдсөн програмын цоорхойг ашиглан нэвтэрч хэрэгцээт мэдээллийг олж авах/, “Web” /”Ransomware” төрлийн хортой кодоор шифрлэгдсэн цахим хуудасны өгөгдлийн санг нууц үг ашиглан тайлах/ зэрэг даалгавруудыг оролцогч багуудаас аль нь ч гүйцэтгэж чадаагүй байна.
Багуудын 2 –р шатанд авсан оноог http://dashboard.haruulzangi.mn/scores холбоосоор харах боломжтой.
Тэмцээний 3 –р шат “Onsite” хэлбэрээр 2017 оны 09 дүгээр сарын 28, 29 –ний өдрүүдэд зохион байгуулагдах Цахим мэдээллийн аюулгүй байдлын “MNSEC 2017” уулзалт өдөрлөгийн 2 дахь өдөр буюу энэ баасан гарагт “The Corporate Hotel & Convention Centre” –ийн “Event Hall” –д зохион байгуулагдана.
ТЭМЦЭЭНИЙ СҮҮЛИЙН ШАТАНД ШАЛГАРСАН БАГУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зохион байгуулагч:
Ивээн тэтгэч: