Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг мэдээлэл холбооны оператор компаниудад нэвтрүүлэх ёслолын арга хэмжээ 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Блью Скай зочид буудлын Топаз танхимд боллоо.
Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн Мобиком, Скайтел, Юнител, Монголын цахилгаан холбоо компаниуд “Хур” системийг үйлчилгээндээ нэвтрүүлэх батламж гардан авлаа.
Ингэснээp иргэн та Оператор компаниудаас үйлчилгээ авахдаа хурууны хээгээ уншуулан түргэн шуурхай үйлчлүүлэх боломжтой болж байна.