Үндэсний Дата Төв | Where Information lives...

“ICT Спорт 2019” наадам шилдгүүдээ шалгарууллаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн нэрэмжит “ICT спорт 2019“ наадам өндөр зохион байгуулалтын дор болж шилдгүүдээ шалгарууллаа.

Энэ жилийн хувьд үүрэн холбооны ууган операторуудын нэг Скайтел компанийн 20 жил, “Үндэсний Дата Төв” УТҮГын 10 жилийн ой тохиож буй ойн баярын хүрээнд “ICT 2019” спорт наадмыг хамтран зохион байгуулсан.

Наадам өрсөлдөөнтэй, сонирхолтой болж дартс, шатар, ширээний теннис, цахим, хөл бөмбөг, волейбол, сагсан бөмбөг гэсэн төрлүүдэд 22 байгууллагын 800 гаруй тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаа, авьяас билгээ сорилоо. Харин спортын бүх төрөлд Скайтел ХХК-ийн шигшээ багийн тамирчид жигд амжилттай оролцож нийт оноогоор тэргүүлж, цомын эзэн болсон юм. Тамирчдын бэлтгэл, дасгалжуулалт тэдний хамтын ажиллагаа тогтмол сайн байсан нь тоглолтын үйл явцаас харагдаж байв. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус тэмцээний хувьд нэгэн түүхэн үйл явдал бол тус тэмцээнд зориулж гар утасны “ICT sport” аппликейшн бүтээсэн явдал байлаа. Тус аппликейшныг бүх төрлийн ухаалаг гар утсанд үнэгүй татаж суулгах боломжтой ба харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын цаашдын тэмцээн уралдаануудад байнга ашиглах ажээ.

Ирэх жилийн спорт наадмыг Монголын цахилгаан холбоо ХК, Монгол шуудан ХК хамтран зохион байгуулахаар болж шилжин явах тугийг хүлээн авлаа.