“Үндэсний Дата Төв” УТҮГ нь “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” буюу MNCERT/CC ТББ –аас зохион байгуулагддаг Цахим аюулгүй байдлын “MNSEC-2018” өдөрлөгийг 5 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа билээ. Тус өдөрлөг нь 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд эхний өдрөө амжилттай явагдаж өнгөрлөө. Хөтөлбөрийн дагуух илтгэлүүдийг оролцогчид шимтэн сонсож байлаа. Мөн завсарлагаанаар явагдсан асуулт хариултын тэмцээнд идэвхтэй оролцон ялагчийг гарын бэлгээр шагнах, хөгжөөнт тоглоом тоглох, танилцуулагдсан илтгэлийн талаар санал бодлоо хуваалцах илтгэгчидтэй нээлттэй ярилцах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. “MNSEC-2018” өдөрлөгийн сүүлийн өдөр буюу 10-р сарын 05-ны өдөр "The Corporate Hotel & Convention Center"-ын “Hong Kong” танхимд 3 төрлийн сургалт явагдана. Сургалтын бүртгэл 05-ны өглөө явагдана. Суудлын тоо хязгаартай тул та сургалтанд суухыг хүсвэл өдөрлөгтөө эрт ирж бүртгүүлнэ үү.