Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос Монгол улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 01-н хүртэл улс орон даяар хатуу хөл хорио тогтоож Гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Коронавируст (COVID-19) цар тахлын халдварыг хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машины үйлчилгээг тус өдрийг хүртэл үргэлжлүүлэн хааж байна. Иргэд та бүхэн цахим хэлбэрээр e-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал болон E-Service.ulaanbaatar.mn, eBarimt, SmartCar зэрэг цахим системүүдийг ашиглан өөрт хэрэгтэй иргэний болон аж ахуйн нэгжтэй холбоотой лавлагаа мэдээллийг авна уу.