Улсын онцгой комисс, Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12 -ны өглөөний 06 цагаас эхлэн улс орон даяар хатуу хөл хорио тогтоож Гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 17-ыг хүртэлх 5 хоногийн хугацаанд Коронавируст (COVID-19) цар тахлын халдварыг хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машины үйлчилгээг хааж байна. Иргэд та бүхэн цахим хэлбэрээр e-Mongolia цахим нэг цонхны үйлчилгээ, eBarimt, SmartCar цахим системүүдийг ашиглан иргэний болон аж ахуйн нэгжтэй холбоотой лавлагаа мэдээллийг авна уу.