Цахим гарын үсгийн тухай хууль нь 2011 онд батлагдаж цахим болон тоон гарын үсэг хэрэглэх эрх зүйн үндсийг тогтоож, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг “Үндэсний Дата Төв” УТҮГ-ын дэргэд байгуулж иргэн, хуулийн этгээдийг цахим хэлбэрээр таньж, баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлсэн. “Үндэсний Дата Төв” УТҮГ нь 2019 оноос хойш төрийн байгууллагын нийт 14,249 албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээг олгоод байна.
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж 2022 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ.
2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс “Үндэсний Дата Төв” УТҮГ- нь Цахим гарын үсгийн тухай хуулийн 34-р зүйл, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаал Дугаар А/28 болон Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу төрийн албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ олгохгүй боллоо.
Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу тоон гарын үсгийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд олгох бөгөөд “Мон Пасс CA” ХХК, “Тридиум и-Секюрити” ХХК, “Ви Эс Эм” ХХК, “Нью компасс” ХХК гэсэн байгууллагуудаас тоон гарын үсгийг авах боломжтой.
САНАМЖ:
Гэрчилгээжүүлэх байгууллагын мэдээлэл: