Үндэсний Дата Төв | Where Information lives...

“ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ –ЫН ҮЙЛ АЖИЛЛААГААТАЙ ТАНИЛЦЛАА

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ё.Баатарбилэг болон Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нар 2016 оны 12 дугаар сарын 09 –ний өдөр Үндэсний дата төвийн үйл ажиллаагаатай танилцлаа. “Үндэсний Дата Төв” УТҮГ –ын захирал Б.Батжаргал төвийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Уулзалтын үеэр төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах, төрөөс иргэдэд үзүүлж буй цахим үйлчилгээний тоог нэмэгдүүлж, хүрээг тэлэх, төрийн мэдээлэл солилцооны үйлчилгээг хувийн хэвшилд хүргэх, мэдээллийн аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудын талаар тус тус санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ё.Баатарбилэг нар салбарын үйл ажиллагаатай танилцаж, бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь нэн тэргүүний ажил гэдгийг тодотгож, холбогдох санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.