Үндэсний Дата Төв | Where Information lives...

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН ХАМТ ОЛНООС АЛТАН ГАДАС ОДОНТ ИНЖЕНЕР ТӨРЛӨӨ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018 оны 12-р сарын 26 – ны өдөр зарлиг гаргаж Мэдээллийн Технологийн салбарт авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлэн Чимэддамбын Рэнцэндоржийг Төрийн дээд Хүндэт шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.

Чимэддамбын Рэнцэндорж нь Монгол Улсад Мэдээллийн Технологийн салбарт 34 жил ажиллаж, “Үндэсний Дата төв” УТҮГ – т Хөргөлт, электроникийн ахлах инженерээр ажиллаж байгаад гавьяаны амралтанд гарч буй анхны инженер юм. Таньд Эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.