Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, тэдний бүтээлч чадварыг нийгэмд таниулах зорилгоор сүлжээний мэргэжлийн улсын долдугаар олимпиадыг Үндэсний дата төв, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон ивээн тэтгэгч байгууллагууд хамтран 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр I шатыг онлайн хэлбэрээр зохион байгууллаа.
Олимпиадын I шат мэргэжилтэн, оюутан гэсэн хоёр ангиллаар явагдсанаас 42 мэргэжилтэн, 81 оюутан бүртгүүлэн оролцож, ангилал тус бүрээс эхний 16 байр эзэлсэн оролцогчид II шатанд шалгарлаа.
Дашрамд дурдахад мэргэжилтэн, оюутны ангиллын бодлогууд ижил байсан бөгөөд оюутнууд мэргэжилтнүүдээс өндөр оноо авч чадсан байна. Тус тэмцээний II шат 2017.05.06 –ны өдөр онсайт хэлбэрээр зохион байгуулагдах юм.
I шатны онооны дэлгэрэнгүй мэдээллийг http://olympiad.sict.edu.mn/scores цахим хуудсанд хандаж харах боломжтой.
НИЙТ ОРОЛЦОГЧИДДОО АМЖИЛТ ХҮСЬЕ.