Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар (НМТГ), “Үндэсний Дата Төв” УТҮГ (ҮДТ) хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу НМТГ-ын холбогдох албаны хүмүүс ҮДТ-ийн үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцлоо. Тус албаны хүмүүс Дата Төвийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, ажил хэрхэн өрнөдөг талаар мэргэжилтнүүдээс сонссон. Уулзалтын үеэр хоёр тал харилцан үйл ажиллагаагаа ярилцаад, Дата Төвөөс мэдээллийн аюулгүй байдлын талаар ярилцаж, шаардлагатай програм хангамжийг нэвтрүүлэх, мэргэжилтнээ харилцан сургах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцов.
НМТГ нь одоогоор 35 байгууллагыг дангаараа хариуцан ажилладаг. Дата Төвийн дотоодын зарим системийг нэвтрүүлэх сонирхолтой гэдгээ уламжилсан. Хоёр байгууллага нь үйл ажиллагааны чиглэлийн хувьд адил, төрийн байгууллагын цахим мэдээлэл, үйлчилгээ, технологийн аюулгүй байдлыг хангахаар тусгагдсан нь нэгдсэн нэг зорилго, бодлоготой байх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн. Тиймээс ажлын төлөвлөгөөндөө ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх ажлаа нэмж тусгах хэрэгтэй гэв. Ингэснээр хоёр байгууллагын вэб сайт, сүлжээний асуудал хэвийн явагдах боломж бүрдэх юм.
Уулзалтын төгсөлд дараагийн удаа ҮДТ-ын хамт олонг НМТГ-т хүрэлцэн ирж үйл ажиллагаатай танилцахыг санал болгосон.