Үндэсний дата төв нь ТҮЦ машинаар үзүүлэх үйлчилгээний хөгжүүлэлтийг ханган ажиллахын зэрэгцээ ТҮЦ машиныг хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор ТҮЦ машины мобайл апликейшныг “iOS” болон “Android” үйлдлийн системд зориулан хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Та ТҮЦ машины апликейшныг хэрэглэснээр хэзээ ч, хаана ч ТҮЦ машины талаарх бодитой, шинэ мэдээ, мэдээллийг авч, үйлчилгээний заавар, байршил болон хэвийн ажиллагааны талаарх мэдээллийг авах боломжтой. Мөн ТҮЦ машинаар олгосон лавлагааны үнэн зөв эсэхийг шалгах боломжтой.
Хэрхэн гар утсандаа суулгах вэ?
Iphone | Android |
---|---|
“App store” –д нэвтрэнэ. | “Play store” -д нэвтрэнэ. |
“Search” цэснээс “ТҮЦ МАШИН” гэж хайна. | “Search” цэснээс “ТҮЦ МАШИН” гэж хайна. |
Хайлтын дүнд гарсан апликэйшн дээр дарна. | Хайлтын дүнд гарсан апликэйшн дээр дарна. |
“Install” товч дээр дарж, суулгана. | “Download” товч дээр дарж, суулгана. |
Жич: Таны гар утасны үйлдлийн системийн хувилбар “iOS 8.0 болон түүнээс дээш” эсхүл “Android 4.0 болон түүнээс дээш”, мөн интернэтэд холбогдсон байх шаардлагатайг анхаарна уу.
Мөн доорх холбоосоор татаж авах боломжтой.