Үндэсний Дата Төв | Where Information lives...

ТҮЦ МАШИНД ШИНЭЭР "БОЛОВСРОЛЫН БИЧИГ БАРИМТЫН ЛАВЛАГАА" АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭМЭГДЛЭЭ.

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж иргэдийн цагийг хэмнэдэг ТҮЦ машин хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. Үйлчилгээнд нэвтэрснээс хойш давхардсан тоогоор ТҮЦ машин 6 сая гаруй үйлчилгээг үзүүлээд байна. Иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах үүднээс “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам”-тай хамтран “Бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа” болон “Суурь боловсролын гэрчилгээний лавлагаа” ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Ингэснээр нийслэлийн 77, орон нутагт байрлах 33 ТҮЦ машины хаанаас ч иргэний цахим үнэмлэхээ ашиглан тухайн лавлагааг авах боломж бүрдлээ.