Цахим мэдээллийн хэрэглээ, ашиглалт өдөр ирэх тусам нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдэд санаатай болон санамсаргүйгээр хор хохирол учирсаар байгаа билээ. Үүнийг дагаад цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлага нэн чухалд тооцогдож байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чадвартай боловсон хүчин, хууль эрх зүйн тогтвортой орчин, техник хангамж, тоног төхөөрөмжийн иж бүрэн шийдэл голлох үүргийг гүйцэтгэх хэдий ч хувьсан хөгжиж буй цахим технологи, хэрэглээнд нийцүүлэн өөрчлөгдөн хөгжих нь нэн шаардлагатай юм.
Иймд цахим мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр Олон Улсын болон дотоодын мэргэжилтнүүдтэй мэдээлэл, мэдлэг чадвараа солилцох, арга туршлагаа хуваалцах зорилгоор зохион байгуулагддаг “MNSEC 2016” уулзалт, өдөрлөгийг төрийн болон хувийн байгууллагийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүд болон мэдээллийн технологийн мэргэжлээр суралцдаг оюутнуудыг хамруулан 2016 оны 09 дүгээр сарын 28,29 –ний өдрүүдэд “The Corporate Hotel & Convention Centre”-ын “Event Hall”-д 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
“MNSEC-2016” арга хэмжээнд нийт 7 орны 17 илтгэгч оролцсон бөгөөд дараах илтгэлүүдийг танилцуулав.
Мөн “MNSEC-2016” арга хэмжээний үеэр олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагддаг Цахим аюулгүй байдлын “Харуул занги 2016 ” тэмцээний эцсийн шат явагдаж аваргаа тодруулсан бол Open Source log management, Metasploit сэдвээр Аюулгүй байдал судлаач Ц.Ганболд, “Үндэсний дата төв” УТҮГ –ын Систем, өгөгдлийн сангийн админ М.Батмөнх нар сургалт, мэдээлэл хийлээ.
Ерөнхий ивээн тэтгэгчээр “Тридум” ХХК, зохион байгуулагчаар “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв" ТББ (MNCERT/CC), “Үндэсний Дата Төв” УТҮГ тус тус ажиллалаа.