Цахим аюулгүй байдлын чиглэлээр олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдтэй мэдээлэл, мэдлэг чадвараа солилцох, арга туршлагаа хуваалцах, шинэ шийдэл, технологитой танилцах боломжуудыг хамруулсан “MNSEC 2016” мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөг 9 дүгээр сарын 28-29 –ний өдрүүдэд “Corporate Hotel and Convention Center” – т 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдсан билээ.
Тус арга хэмжээнд урилгаар оролцсон интернэт, цахим ертөнцийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт, судалгаа, үйл ажиллагаа явуулдаг “Team Cymru”, APNIC, FIRST, “Palo Alto NetworksUnit 42”, “SWITCH-CERT”, “JPCERT/CC” зэрэг олон улсын байгууллагуудын аюулгүй байдлын мэргэжилтэн, судлаачид 2016 оны 09 дүгээр 30-ны өдөр “Үндэсний Дата Төв” УТҮГ-тай танилцаж уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд сүүлийн үеийн халдлагын шинжилгээ, судалгааны үр дүнг хэлэлцэж мэдээлэл технологи болон цахим аюулгүй байдлын чиглэлээр сургалт судалгаа явуулж хамтран ажиллахаар боллоо.